Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар автозам, инженерийн шугам сүлжээний бүтэээн байгуулалтын ажил эхэлж, зарим замын хөдөлгөөнийг хаасан билээ. Мөн автомашины замын хөдөлгөөнд оролцох эрхийг энэ сарын 15-аас дугаарын тэгш сондгойгоор хязгаарлах шийдвэр гаргасан.
Тэгвэл зам хаасан ч замын хөдөлгөөний нэмэлт ачаалал бага байгаа тул 06 дугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан тэгш, сондгойгоор хязгаарлах түр зохицуулалтыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлээс өнөөдөр энэ талаар албан ёсоор мэдээлэл өгөх юм байна.