Реалити шоуны од Ким Кардашьян хоосон газраас ч мөнгө босгох чадвартай гэдгээ саяхан харуулжээ. Телевизийн од бүсгүй өдгөө давхар биетэй байгаа хэдий ч сургалт явуулахаар шийдсэн байна.
Тэрбээр өөрийн хувийн гоо сайханч Марио Дедивановичийн дэмжлэгтэйгээр бүсгүйчүүдийг нүүрээ зөв будах урлагт суралцуулах гэнэ. Түүний сургалтад суухыг хүсэгчид чамгүй өндөр хөлс төлөх хэрэгтэй болов. Дөрвөн цагийн сургалтад хамрагдахыг хүсвэл 800 доллар төлөх ёстой юм.
Гэхдээ нүүр будалтын хичээл заалгасан хүмүүс бэлэг хүртээд зогсохгүй Кардашьянтай хамт зургаа авахуулах боломжоор хангагдана. Мөн од бүсгүй зүгээр нэг хичээл заагаад өнгөрөхгүй, ирээдүйд нүүр будалтын тухай ном бичиж гаргана гэдгээ өгүүлжээ.