06.15

Шведийн ханхүү хуримаа хийв

Шведийн ханхүү Карл Филипп загвар өмсөгч Софи Хеллквист нар өнгөрсөн бямба гаригт Стокгольм хотноо хуримлалаа. Карл Филипп угсаа залгамжлах ханхүү биш учраас хуримын ёслолыг гэр бүлийн хүрээнд даруухан тэмдэглэсэн бай- на. Шведийн хаан XVI Карл бэрдээ Вармландын ахайтан хэргэм олгосон ба Софи хааны гэр бүлийн албан ёсны гишүүн болжээ. Софи Хеллквистын хуримын даашинзыг загвар зохион бүтээгч Сара Бертон урласан байна. Сара Бертон Кембрижийн ахайтан Кейт Миддлтоны хуримын даашинзыг мөн урлаж байжээ.