Нийтийн тээврийн газраас парк шинэчлэл хийхээр Беларусь улсаас 21 метрийн урттай, 120 хүний багтаамжтай угсраа автобусыг оруулж ирээд байгаа билээ.
Энэхүү автобусыг энэ сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байсан ч хотын төв замд хийж буй зам засварын ажлаас шалтгаалан ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулсан байна. Угсраа автобусанд зориулж Таван шарын уулзвар болон Офицеруудын ордны эргэлт хийх тойрог уулзварыг шинэчлэн өргөтгөх ажлыг хийж байгаа юм. Одоогоор шинээр орж ирсэн автобус энхэл донхолтой замаар явах боломжгүй тул замын эвдрэлийг засч, автобусны буудлын халаасыг битүүлэн нэгдүгээр эгнээг тусгаарлахаар болжээ.