“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний ах Г.Дамдиндорж болон Д.Батжаргал, С.Баттулга, Ч.Ууганбаяр нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна. Тэднийг өмнө нь буюу энэ сарын 04-нд шүүх ёстой байсан ч Г.Дамдиндоржийн өмгөөлөгчийн хурал давхардсан гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 253.1-д зааснаар буюу шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцсон, бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс гадна хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутган ийнхүү шүүж байгаа юм.