Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал нөгөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болохоор болжээ. Өмнөх шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан билээ.