Өнгөрсөн тавдугаар сард эхнэрийнхээ амийг хохироож, улмаар машиныхаа тээшинд нууж явсан залууг иргэд илрүүлж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.
Хэргийг Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгч үйлдсэн болохыг тогтоож, тэрбээр санаатайгаар эхнэрийнхээ амийг хохироосон гэдгээ ч мэдүүлсэн байна. Улмаар айж балмагдан сандрахдаа цогцсыг нь машиныхаа тээшинд хийж явсан гэдгээ мэдүүлжээ.
Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн этгээдийг цагдан хорьсон хэвээр байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, хардлага сэрдлэгийн улмаас уг хэргийг үйлдсэн байж магадгүй гэнэ.