06.15

Ирэх сарын 01-нээс жолооны үнэмлэх хэвлэгдэнэ

Жолооны үнэмлэх хэвлэх ажил Замын цагдаагийн газраас Лицензийн төвд шилжсэнтэй холбоотойгоор жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 06-наас хойш түр зогсолт хийгээд байсан юм.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 15000 орчим үнэмлэхний материал цуглараад байгаа ч хэвлүүлж чадахгүй байсан аж.

Лицензийн төвөөс түр жолооны үнэмлэхээр жолооч нарыг замын хөдөлгөөнд оруулж байсан бол шинэ жолооны үнэмлэхийг долоодугаар сарын 01-нээс хэвлэж эхлэхээр төлөвлөжээ.