06.15

Д.Дагваа аварга шүүхэд гомдлоо гаргасан байна

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадорж нэр төрөө сэргээлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд өнгөрсөн долоо хоногт гомдлоо гаргажээ.

Хэргийн хариуцагч нь чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар гэнэ. Одоогоор шүүх бүрэлдэхүүнд хувиарлаагүй ч удахгүй шүүх хурлын тов тодорхой болох ажээ.