06.16

Хүүхэд осолд өртөх нь буурахгүй байна

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 391 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  274 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг 16  бүртгэгдэж 25 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Зам тээврийн осолд  сургуулийн насны гурав, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд өртсөн байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолоо гурав, явган зорчигч гурав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал, БГД-ийн нутаг Сөүлийн гудамж, ТЗУГын хойд замд Ист маркийн  аво машины жолооч Б. нь Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчиг гурван настай эмэгтэй Т нарын хоёр хүүхэд гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Өдөрт дунджаар 3-5 хүүхэд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах явдал гарсаар байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн хувьд эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах явдал нь хүүхдийг осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байгааг анхаарах хэрэгтэй.

 Урин дулаан амралт зугаалгын цаг эхлэж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул  хүүхдийг аливаа эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, томчууд бидний үүрэг оролцоо, хараа хяналт чухал бөгөөд хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, хамгаалах бүсний тохируулагчийг заавал хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.