Оросын дуучин, жүжгчин Жанна Фриске нас барсан талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр тархины хавдраар өвчилсөн болох нь өнгөрсөн оны эхээр тодорхой болсон бөгөөд АНУ, Герман зэрэг орнуудад эмчилгээ хийлгэсэн юм. Жанна Фриске өнгөрсөн хугацаанд хурааж хуримтлуулсан хөрөнгөө эмчилгээнд зарцуулсаар бараг үгүй болсон гэсэн мэдээлэл энэ үед хэвлэлээр цацагдаж, шүтэн бишрэгчдийнх нь зүгээс 60 сая рубль цуглуулж өгч байв.
Жанна Хятадад курс эмчилгээ хийлгэснийхээ дараа 2014 оны аравдугаар сард Москвад буцаж ирэн, нөхөр Дмитрий Шепелев, хүү Платон нарынхаа хамт амьдарч байгаад ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Жанна Фриске нь охидын алдартай хамтлаг болох “Блестящие” хамтлагийн дуучин байснаа сүүлд ганцаараа дуулж эхэлсэн бөгөөд кино урлагт авьяасаа сорьж, “Шөнийн харуул”, “Өдрийн харуул”, “Эрчүүд юу ярьдаг вэ” зэрэг кинонд дүр бүтээж байв.