Шведийн хаан Карл арванзургадугаар Густаф өчигдөр зээ хүүтэй болжээ. Энэ талаар Шведийн хааны ордоноос мэдээлсэн байна. Шинэ ханхүү өчигдөр орон нутгийн цагаар үдээс хойш 13.45 цагийн үед тус улсын нийслэл Стокгольм хотноо мэндэлжээ. Түүний нэрийн талаар одоогоор тодорхой мэдээлэлгүй байна.
Эмнэлгээс мэдээлснээр бяцхан ханхүү 3.08 кг жинтэй, 49 см урт төржээ. Хаан ширээ залгамжлах дарааллын дөрөвдүгээрт бичигддэг гүнж Мадлен 2013 онд Британи гаралтай америк залуутай гэрлэсэн билээ. Улмаар тэдний ууган охин өнгөрсөн оны хоёрдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо төрж байсан юм.