06.16

Монгол эмэгтэй халдлагад өртжээ

Өчигдөр орой 17:45 цагийн орчимд Малайзын Селангор мужийн Перанлиг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт Монгол эмэгтэй халдлагад өртсөн талаар "http://www.thestar.com.my/" сайтад мэдээллэсэн байна. 

Гэрчүүдийн мэдээллэж байгаагаар мотоцикль унасан буутай хоёр этгээд 4WD дамжуулалттай жийп рүү гал нээсэн байна. Гал нээсэн уг машин дотор монгол эмэгтэй байсан ба цээж болон мөрөндөө 4 удаа буудуулжээ. Харин өөр нэг этгээд гэмт этгээдүүдийн үйлдлийг зогсоож 26 настай монгол эмэгтэйн амийг аварсан байна . Гэмт этгээдүүд хэргийн газар дээрээс зугтсан бөгөөд машины цонхруу нийт 8 удаа гал нээсэн болохыг тогтоожээ. Уг хэрэг өшөө авалд байж болзошгүй талаар мэдээллэсэн бөгөөд гэмтэл авсан эмэгтэй Малая их сургуулийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.