06.16

Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал дахин хойшилж магадгүй

Дөрвөн настай охиныхоо үхэлд буруутгагдсан хамтран амьдрагчид болох Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал маргааш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн танхимд нээлттэй болно.

Анхан шатны шүүх хурал хоёр удаа тодорхой шалтгааны улмаас хойшилсон бөгөөд энэ удаад ч мөн хурлыг хойшлуулах саналыг шүүгдэгч нарын өмгөөлөгч оруулах талаар ярилцаж байгаа сурагтай.

Харин хохирогчдын өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь эсэргүүцэж, хойшлуулах боломжгүй, эл хэргийг даруй шийдвэрлэж, зохих ёстой ял, хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэж үзсээр байгаа юм.