06.16

Дөрвөн хүүхэд хөдөлгүүрийн тос ууж хорджээ

ЭХЭМҮТ-д хоёрхон хоногийн өмнө бага насны дөрвөн хүүхэд хөдөлгүүрийн тос ууж, хордлогын хүнд шатанд орж хүргэгдэн иржээ.

Одоогоор тэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдсэн ч нойр булчирхай, дотор эрхтэнд нөлөөлж, хордож түлэгдсэн байж магадгүй хэмээн нарийн төрлийн шинжилгээ авахаар болжээ.

Тос ууж хордсон хүүхдүүдийн хувьд ундааны саванд байсан хөдөлгүүрийн тосыг ундаа хэмээн андуурч уусан байдаг гэнэ. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулж байхыг анхааруулсаар байна.

Дашрамд дуулгахад, он гарсаар эмийн болон химийн бодист хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүүхдүүдийн тоо 600 хол давжээ