06.16

“Их засаг” их сургуулийн багш нар осолджээ

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т “Х Аванте” маркийн Б жолоочтой автомашин нь “Тоёота Ист” маркийн автомашинтай мөргөлдөжээ. Ослын улмаас 28 настай эрэгтэй О газар дээрээ амиа алдаж, долоон хүн хүнд хөнгөн хэлбэрээр бэртжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол эдгээр хүмүүс ИЗИС-ийн багш нар байсан аж.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр дөрвөн декан нас барж, хоёр эмэгтэй сэхээнд байгаа ажээ. Мөн өчигдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд НТЗ Авто баазын “Ланд круизер” маркийн автомашины жолооч Б нь хонь мөргөж онхолдон зорчигч 48 настай эрэгтэй Г нас барж, 46 настай эмэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэргийг Булган аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэнэ.