06.17

Поп дуучин Бобо ”өрх толгойлсон” эцэг болжээ

“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнээс урлагийн гараагаа эхэлсэн цөөн хэдэн дуучдын нэг бол Бобо. Рок попын ертөнцөд хөл тавьсан жилдээ буюу 2003 онд “Хэлж чадсангүй” хэмээх дуугаа гаргаж тухайн үедээ л залуусыг байлдан дагуулж, ӨвөрМонголчуудад бие даасан тоглолтоо хоёронтой толилуулсан сүйхээтэй эр. Тэрээр нэг үе эрэлттэй дуучдын тоонд орж явсан ч хувийн уран бүтээлээ туурвихаасаа илүү “ВВ55” нэртэй студи байгуулан продюсерээр ажиллахыг илүүд үзсэн. Харин түүний хувийн амьдрал тийм ч дардан байсангүй. Эгчмэд бүсгүйтэй учир ургуулж, түүнээсээ үнэтэй автомашин бэлгэнд авсан зэрэг цуурхал чих дэлсэж байсан ч дуучин залуу уг мэдээллийг эрс эсэргүүцсээр өнөөг хүрсэн билээ. 30 насны босгыг давж байж гэр бүл зохиосон ч түүний амьдрал санаснаар бүтсэнгүй. Учир юу гэвээс гэргий нь гадаадад сурахаар хөлгийн жолоо залж, Бобо хоёр охиноо ганцаараа өсгөх болж. Үнэндээ ойрын эх сурвалжийн мэдээлснээр Бобогийн эхнэр гадаадад сурах нэрийдлээр түүнийг орхисон гэх. Дагавар охиноо дарамталдаг хэмээн чичлүүлж байсан Бобо нь харин ч хүний үрийг өөрийн мэт хайрладаг халамжтай аав бололтой.