Буянт-Ухаагийн дэнж дээр шавыг нь тавьсан нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилгыг 19 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байлаа. Гэтэл 2013 оны есдүгээр сар гэхэд барилгын ажил 50-60 хувьтай царцжээ. “Нийслэл өргөө” ХХК, “Пума” констракшн тен дерт ялж барилгын ажлыг эхэлсэн боловч УИХ-ын 2014 оны намрын чуулганаар нэмэлт 11 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ. Үүнд хувь нэмрээ оруулахаар мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ыг санаачлан байгуулжээ. Тус төрийн байгууллагынхан энэ оны гуравдугаар сараас“Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хандивын аяныг зохион байгуулснаар нийт долоон сая төгрөгийг барилгын ажилд хан-дивлахаар болжээ. Тус хамт олон тавдугаар сарын18-нд тө-рийн түшээдэд хандаж, эмнэлгийн барилгын ажлыг дуусгахад хэ рэгтэй мөнгийг баталж өгөх тухай шаардлага хүргүүлсэн байна.
Э.НЯМСАЙХАН