06.18

Ихэнх жинлүүрүүдэд хэцүүхэн өдөр байна

Хонь - (3/21-4/19)
Хонинууд өнөөдөр бусад хүмүүсээс илүү их анхаарал, халамжийг хүртэх болно. Хэрэв та өөртөө бага зэрэг анхаарал тавих гэж байгаа бол амьдралынхаа нэг хэвийн, тогтсон үүрэг хариуцлагаасаа завсарлагаа авч гэрэлтэх цаг болсон. Өөрийгөө бөөцийл. Эрүүл мэндийн рашаанд амарч бүтэн биеийн массаж хийлгэ. Эсвэл эрч хүчтэй чиг хандлагыг тань төгс илэрхийлж чадах сайн найзтайгаа удаан хугацааны дэлгүүрийн аялал хий.

Үхэр - (4/20-5/20)
Хоёрдмол өдөр. Хэн нэгэн таныг ямар нэгэн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд урих бололтой. Энд та өөрийн бүх л өдөр шилдэг чанар, чадваруудыг гарган харуулах болно. Гэхдээ хорхой хүргэсэн амлалт, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ажил хэргийн саналд болгоомжтой хандахыг сануулъя. Амиа бодсон зан гаргах нь бусдыг өөрөөсөө холдуулах бөгөөд тэднийг өөрийн эсрэг болгохгүй байхад анхаар. Ямар нэг дүгнэлтэд хүрэхийн өмнө бүх хүчээ шавхаж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй.

Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр гэнэтийн таагүй мэдээ хүлээн авахдаа бэлэн бай. Эмэгтэйчүүд  энэ өдөр хоёр өөр өнцөгт буй ойр дотны хүмүүсийг хооронд нь эвлэрүүлэх гэж гүйх болно. Цэвэр агаарт ихээхэн цагийг өнгөрүүлэхийг хичээ. Үнэт зүйл баримт бичгээ алдах нигууртай байна. Амьдралын эрчим хүч доогуур байна. Өөрийн эрүүл мэндэд хөнгөнөөр хандах, цуцталаа ядрах нь мэдрэлийн ядаргаа, өвчний шалтгаан болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд том санхүүгийн алдагдал гарч болно. Ямар ч хамтын үйл ажиллагаанд анхааралтай ханд.

Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр гэртээ ажиллахад тааламжтай. Гэртээ захиалагчдаа хүлээн авч гэрээ хэлэлцээрээ байгуул. Өдөр албаны найз нөхөд тань танайд айлчлан ирнэ. Ивээн тэтгэгчдийн тусламжийг татгалзалгүй хүлээн ав. Хүлээн авсан мэдээллээ сайтар судал тэд танд ашгаа өгөх болно. Буд гарагийн ивээлээр мэргэжлийн ажилд амжилт ирнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвал эхэлсэн ажил бүр бүтэмжтэй.

Арслан - (7/23-8/22)
Шийдэмгий эр зоригтой, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байх өдөр. Чухал баримт бичигт гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой. Шинэ төлөвлөгөө зохиох хэрэгжүүлэх ажилдаа шууд ор. Ажилд хэрэггүй жижиг сажиг зүйлсээр бүү оролдож эрч хүчээ үр.

Охин - (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Олон өдрийн турш таныг зовоосон асуудлаа өнөөдөр шийдвэрлэж магадгүй. Амьдралын эрч хүч ихсэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Удирдлагын зүгээс танд хандах хандлага албан тушаал ахихад эергээр нөлөөлнө. Урт хугацааны гэрээтэй холбоотой ажил хэрэг, амлалтдаа хянуур ханд. Таны хийж буй зүйлийн үр дүн удахгүй гарах бөгөөд үүнийг тань мэргэжлийн байгууллагаас сайшаан дүгнэх болно.

Жинлүүр - (9/23-10/22)
Ихэнх Жинлүүрүүдэд хэцүүхэн өдөр байна. Гэхдээ гэртээ уйтгартай өдрийг өнгөрөөж болохгүй. Эрүүл мэнддээ урьдчилан анхаар. Булчингийн үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтнийг сайжруулах дасгал хий. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Хийх ажлынхаа төлөвлөгөөг сайтар боловсруул. Гадаад руу явах гэрээ хэлэлцээ байгуулах, хүмүүстэй уулзаж, ажил хэргийн холбоо тогтооход сайн. Амралтаа сайхан өнгөрүүл. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна.
 

Хилэнц - (10/23-11/21)
Ажил төрөл маш их байх тул өнөөдөр хилэнцүүд тэр бүгдийг зохицуулах хэрэгтэй. Магадгүй сэтгэл санаа тавгүй байх бөгөөд энэ нь уур бухимдлаас болно. Ойрын хугацаанд ямар нэгэн нэмэлт санхүүгийн боломж олдоно гэж бүү найдаарай. Мөн түүнчлэн мэргэжлийн ажлын хүрээндээ идэвх зүтгэл бүү гарга. Гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүсээр дуусгавар болго. Ойр дотнын хүмүүстэйгээ оройг өнгөрүүлээрэй. Зүүдэнд уйлах эсвэл нулимс харвал муугийн тэмдэг.

Нум - (11/22-12/21)
Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ түргэн бүтээх хэлхээ түргэн бүтээх хэлхээ холбоо тогтоож чухал бичиг баримтууд дээр дутагдаж байсан гарын үсгийг зуруулж авна. Удирдлага, ивээн тэтгэгчдээ хандахад таатай. Хайр дурлал, бэлэг авч өгөхөд таатай өдөр. Шинжлэх ухаан, мэргэжлийн ажил, хичээл сурлагад таатай энэ өдрийг ашигла. Зүгээр сууж байгаад аманд шар тос орохгүй гэдгийг сана.

Матар - (12/22-1/19)
Таны эргэн тойронд өөрчлөлтүүд гарна. Хуучны харилцаа холбоо утга учиргүй болно. Шинэ танилуудтай болно. Хуучин нөхөрлөл түншийн ба гэр бүлийн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд та багагүй хүчин чармайлт зарцуулна. Өдрийн төгсгөлд салхинд алхах, спортоор хичээллэх зэргээр амралтаа төлөвлөхийг хичээ. Эдгээр нь ачааллыг хөнгөвчилж стрессийг бууруулна. Шинэ харилцаа, хайрын эхлэл нь гоонь эрчүүдэд дээд зэргийн мэдрэмж төрүүлнэ.

Бумба - (1/20-2/18)
Оюун ухааны чадвараа харьцах харьцаанаас сэтгэл санааны төдийгүй оюуны таашаал авна. Романтик аялал зугаалгад туйлын тохиромжтой. Хэрвээ та харьцаагаа гүнзгийрүүлэх хүсэлгүй байгаа бол сонгосон хүндээ найдвар бүү төрүүл. Төрөл бүрийн гэрээ байгуулах, ярилцлага хийхэд тохиромжгүй өдөр. Та гайхалтай жүжигчин, зохиолч болох боломжтой ч үүнээс өөрөөр баяжиж чадахгүй. Гэвч орой нь найз нөхдийн эсвэл гэр бүлийн хүрээнд цагийг ая тухтай өнгөрөөх боломж гаргана. Амралт сонирхолтой яриа ялимгүй аальгүйтэл нь ядаргаанаас салах хамгийн сайн эм болж өгнө.

Загас - (2/19-3/20)
Холын түншүүд тань бизнесийнхээ төлөвлөгөөг сонгох болжээ. Та болон таны даргын дундуур хар муур гүйж болзошгүй. Өөрийн карьерийг өсгө. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөлөө бүхий танил хүмүүсээ ашигла. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хий үүнд гэр орноо цэвэрлэх байж болно.