06.18

“Зам засварын ажил хугацаандаа дуусаасай”

Урин дулаан үед зуны гурван сар ч болтугай их хотын чимээ, шороо, тоосноос гэр бүл, үр хүүхдээ ангид байлгахын тулд иргэд зусландаа гардаг. Тэр хэрээр ч зуслангийн чиглэлийн автоза мын ачаалал эрс нэмэгдэж, өдөртөө100 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэх. Зам нарийн, дээрээс нь эвдрэл ихтэйгээс автозамын осол цөөнгүй гардаг. Уг нь жил бүр л энэ чиглэлийн замд нөхөлт хийдэг боловч өдийг хүртэл засах шаардлага тулгарсаар ирсэн. Энэ жил тус замын ачаа лал, бэрхшээлийг харгалзаж автозамыг шинэчлэх шийдвэр гаргаж, төсөвт өртгийг нь автозамын хөрөнгөөс гарган засахаар болсон ч “Айлуудын зусландаа гарах цагтай зэрэгцэж замын ажлыг эхлүүллээ” хэмээн багагүй шүүмжлэлд өртсөн. Ямартай ч зам засварын ажил эхлээд арав гаруй хоног өнгөрлөө.

Тиймээс зам засварын ажил хэрхэн явж байгаа талаар мэдээлэл хүргэхээр дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Бид Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Шарга морьтын автобусанд сууж Сэлбэ голын зүүн талын буюу Шадивлангийн шинэ замаар явсаар зам хаасан газарт хүрлээ. Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх 16.3 км автозамыг засах ажлыг энэ сарын 2-ноос эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулах юм. Тиймээс явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий бүтээн байгуулалтын ажлыг цаг, хугацаандаа багтаахын тулд таван компани хамтран ажиллаж байна.

Энэ сарын 10-наас Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Шадивлан-гийн шинэ уулзвар хүртэлх замыг хааж, зас варын ажлыг эхлээд байна. Биднийг 11.00 цагийн үед засварын ажил хийж буй газарт очиход замын хаалт хийж 2-3 хүн зогсч, автомашинаар зорчиж буй иргэдэд болгоомжтой ява хыг анхааруулж байлаа. Ир гэдийн зусландаа гардаг үеэр зас варын ажлыг хийж байгаа болохоор энэ хэсгээр зорчих автомашин, иргэдийн ачаалал их байгаа юм байна. Энэ нь засварын ажилд саад учруулж, хүлээлгэн өгөх хугацааг удаашруулах магадлалтай тул ойр хавьд амьдардаг иргэдийн үнэмлэхийг шалгаж автомашиныг нэвтрүүлж байгаа юм. Одоогоор өдрийн цагаар зорчих хэсгийг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг зохицуулж, харин өргөт гөлийн ажил гүйцэтгэх үеэр хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм байна. Эхний ээлжид таван км замыг хааж “Эрдэнэ зам”, “Тэгш плант” компани түншлэл байгуулан ажлаа эхэлсэн аж. Энэ хэсгийн замын нийт өргөн нь 18 метр, харин зорчих хэсгийн өргөн нь есөн метр, автомашин зорчих дөр вөн эгнээтэй болох юм байна. Үлдсэн хэсэгт явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжтайгаар төлөвлөжээ. Одоогоор замын хуу чин асфальтыг хуулж, замын хоёр хажуугийн өргөт гөх хэсгийн талбайг тэгшилсэн байв. Баруун талаар байх уулийн хормойг экскаватораар ухаж, зам өргөтгөх талбайг гаргаж байлаа. Төлөвлөгөөний дагуу ажиллавал наадмаас өмнө автозамын зорчих хэсгийг нээх аж. Дамбадаржаагийн Цагдаагийн пост орчмын айлууд заасан графикийн дагуу замыг өргөтгөхөд саад болохоор байсан юм. Хэдийгээр айлуудын хашаанд тултал замын хоёр талыг тэгшилсэн ч замын хажуу гийн тохижилтыг хийх тал байгүй байгаа нь харагд-лаа. Тиймээс зам дагуух айлуудын газрыг чөлөөлөх ажил хийж, хашаа гаа татах мэдэгдэх хуудсыг айлуудад тараасан гэдгийг ажилчид хэлж байв. Энэ бүтээн байгуулалт зуны турш үргэлжлэх учир иргэд бухимдалтай байгаа ч засварын ажил дууссаны дараа шинэ, түгжрэлгүй замаар зорчино гэсэн хүлээлттэй байна. Зам хаасан хэсэгт амьдардаг иргэд бүтээн байгуулалтын ажил цаг хугацаандаа дуусна гэсэн найдлагатай байгаагаа хэлж байв.

Иргэн С.Намжилмаа:

-Зуслан чиглэлийн зам ямар байдалтай байсныг нийслэлийн иргэд бүгд мэдэх байх. Ямартай ч энэ хэсгийг анхаарч засварын ажил хийж байгаа нь сайшаалтай. Зураг төслөөрөө сайхан зам болох юм шиг байна лээ. Хамгийн гол нь хугацаандаа дуусна л гэж найдаж байна. Гэхдээ зуслангийн цагаар бус эртхэн эхлүүлж болоогүй л юм байх даа. Иргэдийн ид зусланд гардаг сард эхэллээ. Зам засварын ажлаас болж зорчиход хүндрэлтэй л байна. Шөнө орой гэртээ орох гэхээр оруулахгүй, өдөр нь яахав оруулж байна. Удахгүй замыг бүтэн хаахаар гэрээсээ орж гарч болохгүй юм шиг байна. Ядаж гэр замын голд шахуу байдаг. Цаад талаасаа машинаар явах замгүй, намагтай. Анхнаасаа иргэдийг зусланд гарахаас өмнө тавдугаар сард газар гэсэхэд л ажлаа эхэлсэн бол өдийд бараг автозам нь нээгдчих байсан байх. Манайхан угаасаа цагийг нь тулгаж аливаа ажлыг хийж олон нийтэд хүндрэл учруулах юм.

Иргэн Х.Өвгөнхүү:

-Жил болгон л зам заслаа гэдэг ч энэ чиглэлийн зам үлддэг. Харин энэ жил замын засварыг хийж эхэлсэнд иргэн хүн, эндэхийн оршин суугчийнхаа хувьд баяртай байна. Хамгийн чухал нь гүйцэтгэж байгаа компани, хийж байгаа ажилчид нь ч тэр сэтгэл гаргаж чанартай хийнэ гэдэгт найдаж байна. Сураг нь олон компани хамтарч хийж байгаа гэсэн. Тэгэхээр хугацаандаа дуусна байх.

Зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Тэгш плант” компанийн Геодезийн инженер М.Хүдэрбатаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Зуслангийн зам засварын ажлыг таван компани гүйцэтгэж байгаа гэсэн. Ямар компаниуд ажиллаж байгаа вэ?

-Энд “Эрдэнэ зам”, “Тэгш плант”, “Тэгш зам”, “Наран булаг хаан”, гүүрийн ажлыг “Мотор сервис” компани гүйцэтгэж байна. Эхний ээлжид таван км замыг засах ажил хийж байна. “Эрдэнэ зам”, “Тэгш плант” компани түншлэлийн гэрээгээр 2.5 км-ээр нь замыг хуваан авч ажиллаж байгаа.

-Зам засварын ажил хэзээнээс эхлэв. Хэзээ хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн бэ?

-Зуслангийн чиглэлийн автозамын засварын ажил зургадугаар сарын 2-ноос эхэлсэн, аравдугаар сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн. Харин автомашин зорчих хэсгийг долдугаар сарын 8 гэхэд дуусгана. Зорчих хэсгийг нээсний дараа хажуугийн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Зам засварын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна вэ?

-Одоогоор хуучин асфальтыг хуулж дууссан. Мөн замын хажуугийн өргөтгөх хэсгийг тэгшилж байна. Энэ зам нь есөн метрийн өргөнтэй дөрвөн эгнээ болно. Ер нь төлөвлөгөөний дагуу ажил явж байгаа гэлээ.

Зам засварын ажил эхэлс нээс хойш тоос, шороо ихэсч, дуу чимээ нэмэгдсэнээр тав тухтай амрахад багагүй бэрхшээлтэй байгаа ч хэдэн сарын дараа толийсон шинэ замаар түгжрэл, сааталгүй зорчино гэсэн итгэл найдвараар оршин суугчид бүхнийг тэвчиж буйгаа хэлж байсан юм.

М.Энхцэцэг