06.18

Чарлиз Терон Шон Пенээс холбоогоо таслалаа

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, “Оскар”-ын шагналт жүжигчин Чарлиз Терон удаан хугацаанд хамт байсан, үе мултарсан амрагаасаа холбоогоо тасалжээ. Тэрбээр “Оскар”-ын шагналт жүжигчин Шон Пентэй олон жил найзууд байсны эцэст 2013 оны арванхоёрдугаар сараас болзож эхэлсэн юм. Түүнэс хойш хамт байсан 39 настай Ч.Терон, 54 настай Шон Пен нар ийнхүү жил хагасын дараа хоёр тийш болж байна. Тэд өнгөрөгч тавдугаар сард Европоор хамтдаа аялсан бөгөөд энэ аяллаас ирснийхээ дараа Ч.Терон Ш.Пенээс холбоогоо тасалж байгаагаа мэдэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр жүжигчин бүр сүй тавьсан байсан гэнэ. Дашрамд дурдахад, Шон Пен дуучин Мадоннотой 1985 онд гэрлэж байсан бөгөөд 1989 онд салсан юм.