06.18

Sally-ийн бяцхан гүнж

Поп дива С.Сэрчмааг уяхан хоолойтой, намуухан бүсгүй хэмээн боддог байсан цаг саяхан. Харин тэрээр NB and Sally ток шоугаараа олны сэтгэлийг байлдан дагуулж  наргиан даадаг, хошигнол ойлгодог, барьц алдаад байдаггүй бүсгүй гэдгээ батлан харуулсан билээ. Папарацид өртөөд нүүрээ нуух шаардлагагүй, харин ч сайхан инээмсэглээд патериа гоё татуулах хэрэгтэйг урлагийнхандаа зөвлөж байсан С.Сэрчмаа бяцхан гүнжийнхээ хамт элсэн дээр тоглож буй зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Ганц дуу дуулсан болоод өөрийгөө од болчихлоо хэмээн эндүүрч хамраа сөхдөг одонцоруудыг бодвол урлагийн тогоонд чамгүй олон жил чанагдсан болоод ч тэр үү арай л өөр юм. Цэмцэгнэж маяглаад байдаггүй Sally ч мундаг юм аа.