Глобал удирдагч дээд сургуулиар овоглосон Б. Отгонбат АНУ-ын Харвардын их сургуульд суралцахаар болжээ гэсэн сайхан мэдээ дуулдаад удаагүй байна. Түүний гадаадад суралцах, өндөр боловсрол эзэмших хүсэлтэй, оюутан залуучуудад зориулан бичсэн "Америкт сурах боломж" ном анх 2006 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш олон мянган залуучуудын ширээний ном, гарын авлага болсон байдаг. Учир нь энэхүү номын тав дахь удаагийн хэвлэлт "Хойд Дакотагаас Харвард хүртэлх замнал" гэсэн шинэ бүлэгтэйгээр шинэчлэгдэн хэдхэн хоногийн өмнө хэвлэлтээс гарсан. Ийнхүү "Америкт сурах боломж" номын тав дахь удаагийн хэвлэл “Тайваньд суралцах боломж” ном уншигчдын гарт очих нь ээ.
Г.НАРАН