Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгвэл сүүлийн жилүүдийн үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ёслолыг төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулан наадамчин олныг баясгасан. Харин энэ жилийн тухайд наадмын урлагийн тоглолт, ёслолын ажиллагааг “Номадс” компанийн ерөнхий захирал, Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер М.Есөнмөнх продюсерлэж, найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Н.Болд нар ажиллахаар болсон гэнэ. Мөн наадмын өдрүүдэд тэр дундаа соёл урлагийн тоглолтын үзүүлбэрт гадаадын од тоглолтоо тавихаар болсон гэх ч энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм
Г.НАРАН