Арван жилийн охин байхдаа урлагт хөл тавьж, олонд танигдсан нэгэн бол дуучин Т.Амина. Нэг хэсэг сураг алдраад байсан тэрбээр сүүлд “UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” наадамд оролцсоноосоо хойш уран бүтээлээ хийх болсон. Гэсэн хэдий ч амбицтай бүсгүй уран бүтээл гэхээсээ улс төрд орох нь гэх шүүмжлэл дагуулах болсон. Учир нь тэрбээр залуучуудын байгууллагад элсэж, хааяа нэг хурал цуглаанд харагдах болсон юм. Тэгвэл дуучин бүсгүй саяхан цахим хуудсаараа дамжуулан уран бүтээлээ хийж байгаагаа дуулгалаа. Тодруулбал, тэрбээр “Увс аймгаас мэндчилж байна. Ойрдоо хөдөө гадаа яваад уг нь ажлаа хийгээд л уран бүтээлээ ард олондоо хүргээд л яваад байгаа юм. Тэр бүр мэдээ хүргэж завдахгүй юм. Намайг ойлгоорой” гэсэн байна.
П.ТУУЛ