06.20

Нэхмэлийн шарын автобусны орчмын замыг хаалаа

Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг “Ди Вай Кей Би” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Улмаар гүүрэн гарцын дам нурууг байрлуулах ажилтай холбогдуулан өнөөдөр 06:00 цагаас маргааш  өдрийн 22.00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хорооллын  Нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгийн замыг  хаахаар болсон тухай нийслэлийн Авто замын газраас мэдээлжээ. 

Зам хаах хугацаанд тээврийн хэрэгслүүд зурагт заасан замаар хөдөлгөөнд оролцох юм байна. Энэ хугацаанд хаалттай замыг дайран өнгөрдөг Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгжийн 15 чиглэлийн замналд өөрчлөлт орох аж.