Их Британийн нийслэл Лондон хотын “Heathrow” онгоцны буудалд Өмнөд Африкийн Йоханнесбург хотоос хөөрсөн Британийн иргэний агаарын тээврийн Бритиш Айрвэй компанийн онгоц газардах үед онгоцны шасси хэсгээс нэгэн эрэгтэй ухаангүй байдалтайгаар олджээ.
Түүнчлэн, мөн дэлгүүрийн дээврээс нэг эрэгтэй хүний цогцос олдсон тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Тэдний үзэж буйгаар дээрх этгээд онгоцыг агаарт нисч байхад унасан байх магадлалтай гэнэ. Гэхдээ одоогоор эдгээр хүмүүс нууцаар хил нэвтрэхийн тулд онгоцны доод хэсэгт нуугдсан шалтгаан тодорхойгүй бөгөөд албаныхан шалгаж байгаа юм байна.
Йоханнесбург хотоос Лондон хот хүртэл 12875 км зайтай байдаг. Онгоцоор нисэхэд 11 цаг орчим хугацаа зарцуулагдахын зэрэгцээ гаднах агаарын температур 60 градус хүртэл буурдаг байна. Ухаангүй байдалтайгаар олдсон залуу 24 настай нэгэн гэж цагдаагийн газар үзэж буй юм байна. Тэрбээр одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй аж.