Гүржид ширүүн бороо орсны улмаас үер бууж, Тбилисийн амьтны хүрээлэн усанд автаж, олон тооны араатан амьтад зугтаж, хотын иргэдэд заналхийлэх болсон билээ. Цагдаагийн алба хаагчид амьтдыг барихыг нь барьж, аюултайг нь буудах хүртэлх арга хэмжээг авч байгаа юм. Хамгийн сүүлд нэг бар хүний аминд хүрсэн хэрэг ч мөн гарсан.
Тэгвэл үүний дараа дахин нэг бар амьтны хүрээлэнгээс зугтаж, хүмүүсийг айлгах болсон талаар орон нутгийн иргэд дуудлага өгөх болсоноор цагдаагийн газар эрэл хайгуулын ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Цагдаа нарын эрлийн ажилд мэргэжлийн анчид оролцож буй тэдний нэг “Ойролцоогоор 15 хүн том биетэй муурийн төрлийн амьтанг харсан гэсэн мэдээлэл өгсөн” хэмээн ярьжээ.
Мөн орон нутгийн “Рустави 2” телевиз иргэдийн утсаараа авсан барны зургийг олон нийтэд дамжуулсан байна.