06.22

Нумынхан элдэв урхинд орохоос зайлсхий

Хонь - (3/21-4/19)
Урьдаас бэлтгэгдсэн ололт амжилтын өдрөөс гадна маш их хичээл зүтгэл гаргах өдөр. Олон нийтийн өмнө гарах эсвэл олны өмнө үг хэлэх шаардлагатай бол санаа зовсны хэрэггүй. Та юу хэлэх, хийхээ олон дахин давтсан бол гаргууд байж чадна. Найзтайгаа хууч хөөрснөөр таны сэтгэл санаа сэргэж мэднэ. Мөн өөртөө онцгой гэж бодсон хүнтэйгээ хоол идэхээр төлөвлө. Ой ухаандаа тусгасан мэдээлэл тань таныг урамшуулж, эрч хүчийг тань өсгөж, ажлын долоо хоногийг амжилттай эхлүүлэхэд тань тусална.

Үхэр - (4/20-5/20)
Бие тавгүйтэж, уур уцаар дээд зэргээр таныг зовоож, нервтэнэ. Тиймээс биеэ барин болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. Өөрийгөө зөвтгөн зүтгэх болон бусдад буруугаа тохон өөрөө цэвэр гарах гэсэн оролдлого эргээд таныг эвгүй байдалд оруулна. Хэрэв энэ өдөр та аялал эсвэл холын замд гарахаар төлөвлөсөн байсан бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах юм уу эсвэл осолд орох эрсдэл өндөртэй байна. Зүүд зөнтэй байна. Түүдэг гал, гал түймэр зүүдэлбэл ажил хэрэг тогтворгүй байна.

Ихэр - (5/21-6/21)
Үйл явдлыг урсгалаар нь бүү явуул. Бүх ажилд анхаарал болгоомжтой бай. Зөн билигтээ итгэж найддаг хүмүүсийнхээ саналыг анхааралтай сонс. Албан тушаал ахихад таагүй, хайр сэтгэлийн адал явдалд, гэр бүлийн харилцаанд таагүй өдөр. Оройг гэртээ гэр бүлийн хүрээнд өнгөрөө. Ялихгүй зүйлд сатааралгүй цаг тухайд нь оновчтой тайлбар өг. Дэг журамтай байдлаа үзүүл. Ядарч сульдах, анхаарал сулрах, бэртэж гэмтэх, золгүй явдалд өртөх магадлалтай байна. Мөнгөний хувьд та харалган байна.

Мэлхий - (6/22-7/22)
Улс төрчид, мэс засалчид, удирдагчид, сэтгэл зүйчид амжилттай ажиллах өдөр. Тэд нөхцөл байдал, хүмүүст нөлөөлөх чадвар туршлагаа өвөрмөц байдлаар харуулна. Нэгэн хэвийн ажил танд зохихгүй. Ийм ажлыг та гүйцэтгэж чадахгүй. Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч, сексийн энерги нэмэгдэнэ. Мэлхийн ордны эрчүүд гэнэтийн таатай бэлэг буюу мэдээ хүлээн авна. Эсвэл ойр дотны хүнээс бэлэг ирнэ. Та эсрэг хүйсийнхний анхаарлын төвд орно, гэхдээ янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод танд зөвлөж байна.

Арслан - (7/23-8/22)
Энэ өдөр хүмүүний амьдралын шинэ үе шатыг билэгдэнэ. Шинэ ажил эхлэхэд таатай. Эхэлсэн бүхэн амжилттай хэрэгжиж араасаа олон шүтэн бишрэгч, дагалдагчдыг төрүүлнэ. Бусдад дарамт үзүүлэх, бууж өгөх шаардлага тавих хэцүү сонголт албадан хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Өөрийн яриагаараа хамтран ярилцагчаа бүү залхаа. Бусдын санаа бодолд тэвчээргүй хандахаас зайлсхий.

Охин - (8/23-9/22)
Гэр орноо тохижуулахтай холбоотой бүтээлч санаа, ажлаа хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Спортоор хичээллэх, биеийн хүчний ажил, засвар хийх, эмх цэгц тогтооход таатай. Өнөөдөр та шинэ сонирхолтой хүмүүстэй танилцана. Энэ нь ажил хэргийнхээс анд нөхдийн нөхөрсөг харилцаа болон хувирна. Ивээн тэтгэгчийн зүгээс танд ажил хэргийн сайхан санал тавих бололтой. Энэ нь багагүй ашиг орлого авчирна. Орсон орлогоо зөв зохистой зарцуулах хэрэгтэйг одод танд сануулж байна.

Жинлүүр - (9/23-10/22)
Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. Санаа сэтгэлээ ямар нэгэн ажилд хандуулаарай. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн, тооцоотой байдал тус болно. Хайр дурлалд амжилт олно. Энэ туйлын тогтворгүй цаг үе таны хуучны өнгөрсөн төлөвлөгөө, гэрээнүүд, харилцаа холбооны бат бэхийг шалгана. Хүмүүсийг хэрхэн гонсойлгох, хэрхэн өөртөө татахыг та мэднэ. Таны гол зэвсэг бол хувийн дур булаам байдал өөртөө итгэх итгэл, уран гоё яриа юм.

Хилэнц - (10/23-11/21)
Төрийн ажил хийдэг хилэнцүүдийг өнөөдөр Цолмон гараг ивээж байгаа тул тушаал дэвших, шагнал авах магадлал өндөр байна. Хариуцлагатай, зүтгэлтэй, хичээнгүй байдал таныг энэхүү амжилтад хүрэхэд нөлөөлнө. Энэ ордны эрчүүдийн хувьд шинэ танил удаан хугацааны турш нөхөрлөхгүй. Хардалт сэрдэлт, итгэлгүй хандлага уур бухимдал нь өөрийн дагуулаа гомдоож магадгүй. Эмэгтэй хилэнцүүдийн хувьд эрүүл мэнддээ анхаарч, хоолны дэглэм барих, амралт чухал байгааг сана.

Нум - (11/22-12/21)
Эрүүл мэнд, сэтгэл санаа тогтворгүй байх өдөр. Таныг өөрийн эрхэнд байлгах гэсэн хүмүүс үүнийг ашиглаж магадгүй. Сэтгэл зүйн дарамт тэр ч бүү хэл түрэмгийлэл ирэх аюул өндөр байна. Шинэ ажил бүү эхэл, хуучнаа дуусга. Таагүй санаа бодолд бүү авт. Муу хүмүүстэй бүү нийл. Элдэв урхинд орохоос зайлсхий. Гэрээсээ хол бүү яв. Нөхөрлөж буй хүнийхээ талаар өөрийнхөө хэмжээнд судлахад гэмгүй.

Матар - (12/22-1/19)
Олонх матрууд сэтгэлийн хөдлөлд автана. Өрсөлдөгчид амжилт ололтыг булаацалдаж багагүй түвэг чирэгдэл болно. Бүү бууж өг. Байр сууриа хамгаал. Азаар та дайчин чанараар дутахгүй нь. Хууль зүй ба дүрмийн хувьд зөв, хоёр утга санаагүйгээр тогтоогдсон болохыг мэдэхээс нааш ямар ч бичиг баримтад гарын үсэг бүү зур. Ганцаардмал эрчүүд болзоонд явж эхэлнэ. Та итгэлгүй, хуучирсан харилцаагаа сэргээж шинэчил.

Бумба - (1/20-2/18)
Сэтгэл санаа тогтворгүй болж, хэрүүл маргаан гарч болзошгүй. Одод том хэмжээний орлого орох боломжтой гэдгийг хэлж байна. Хэрвээ та идэвхийг гаргаж өөрийн боломжоо алдахгүй барьж чадвал өөрийн санхүүгээ зузаатгаж хэсэг хугацаагаар мөнгөний тухай санаа зовохгүй байж болох юм. Үдээс хойш та төлөвлөөгүй ажлаа хийхэд хүрч болох юм. Өнөөдөр санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах гэрээ хэлэлцээр байгуулах, гарын үсэг зурахад таагүй. Хүнсний бүтээгдэхүүн авахдаа анхааралтай бай. Хоолны хордлого болж болзошгүй.

Загас - (2/19-3/20)
Даралт ихсэж багасах, нойр муудах нигууртай. Даралтын өөрчлөлттэй хүмүүс эмээ биедээ авч яв. Зөгийн балтай сүү ууж халуун шүршүүрт ор. Хүч чадал төвлөрөх өдөр болно. Төрөл садны асуудал нь ёс суртахууны болон материаллаг дэмжлэг шаардах болно. Өнөөдөр ихэнх загасууд нэгэн зэрэг хэд хэдэн чиглэлд хөдлөх шаардлага гарна. Үлэмж ашигтай салбарт үр дүн гаргахын төлөө тэмүүл. Мөнгөндөө гамтай харьцаарай.