“Эзэнтэй мод” төслийн шагнал гардуулах ёслол Монголын хүүхдийн ордонд өнгөрсөн баасан гаригт боллоо. Тус уралдааны ялагчаар СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Б.Төгөлдөр, О.Номин нар тодорч, 500 мянган төгрөгөөр шагнуулав. Уг төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хоёр сарын турш үргэлжилсэн юм. Энэ удаагийн уралдаанд 5-35 хүртэлх насны 40 гаруй хүн оролцож, Энхтайваны гүүр, Их тойруу, Бага тойруугийн 80 гаруй модон дээр дэлхийд нэн ховордсон амьтдыг зуржээ.