06.22

Үндэсний төв архивын найман алба хаагчийг ажлаас нь түр чөлөөлөв

Авлигатай тэмцэх газраас явуулсан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлснээ Архивын ерөнхий газраас мэдэгдэв.

Архивын ерөнхий газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай бүртгэлийг гарын үсэг зурж баталгаажуулах, мэдүүлэг болон түүнтэй холбоотой тайлан мэдээг хадгалах, Үндэсний төв архивын ТҮ-9 ангилал зэрэглэлийн төрийн үйлчилгээний найман алба хаагчийн албан тушаалыг түр түдгэлзүүлж, урьдчилсан мэдүүлгийг хянуулах, худалдан авах ажиллагаа зохион байгуулах үед үнэлгээний хорооны гишүүдээр мэдэгдэл гаргуулах, мэдүүлгээ хожимдуулж гаргасан албан тушаалтанд зохих арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ.