06.22

ЖАЙКА-гийн Эвлэрүүлэн Зуучлалын төслийнхөн Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагуудтай уулзав

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны ЖАЙКА байгууллагын Исои Миха тэргүүтэй төлөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд зочилж, санал бодлоо солилцов. Японоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт нар хүлээн авч уулзлаа. Уулзалтад Японы талаас ЖАЙКА-гийн хууль эрх зүйн чиглэлийн төслийн мэргэжилтэн Масаюки Канеда, Инаба Казуто болон "Эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог сайжруулах" төслийн ахлах зөвлөх Ока Хидео нар хүрэлцэн ирж, энэ оны 12 дугаар сард дуусах ЖАЙКА-гийн Эвлэрүүлэн зуучлах төслийн талаар ярилцаж, цаашид Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санамж бичигт гарын үсэг зурах асуудлаар харилцан тохиролцжээ. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Японы Барын Холбоотой уламжлалт найрсаг харилцаа улам бүр өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар ч бас харилцан ярилцсан байна.