06.22

Б.Идэрзаяа хэрэгт холбоотой эсэхийг нотлож чадаагүй байна

Хоёр эмэгтэйн амийг онц хэрцгий балмад аргаар хороосон гэх хэрэгт сэжигтнээр татагдан анхан болон давж заалдах шатны шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяад холбогдох эрүүгийн хэрэг ээдрээ түвэгтэй болж хувирсан билээ.

Тэрбээр өөрийгөө энэ хэрэгт холбоогүй, эл аллагыг өөр бүлэг хүмүүс үйлдсэн, тэд наранд яваа мэтээр хүсэлт гаргаж, ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь энэ хэрэгт холбогдолгүй, буруугүй гэдгийг нь нотлохоор яваа юм. Өөрөөр хэлбэл, түүнийг хилс хэрэгт унагаасан гэж хэлж болно.

Шүүхийн шинжээчдийн дүгнэлтээр “Эл хэрэгт холбогдолтой гэдгийг нотлож чадаагүй бөгөөд хэргийн газраас олдсон чулуу, хутган дээр байгаа ул мөр Б.Идэрзаяагийнх биш” гэдгийг тогтоожээ. Тиймээс түүнд хилсээр ял оноосон байж магадгүй хэмээн хардаж байгаа аж.

Түүнээс гадна Дөлгөөнмандал гэгч залуу эл хэрэгтэй холбоотой мэдээллийг 50 саяар худалдана гэж яриад байгаа нь анхаарал татаж байгаа юм.