06.23

Улаанбаатарт үүлшинэ, түр зуурын бороо орно

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Дорнод, Дарьгангын тал болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Онон, Улз голын сав газар, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.