06.23

Матрын ордынхон хариуцлагыг гартаа авахад бэлэн бай

Хонь - (3/21-4/19)
Шинэ өглөөг маш сайхнаар угтах бололтой. Юу ч таны амьдралд тохиолдсон, хайр дурлал, уран бүтээлийн авьяас чадвар, хүүхдүүдийн асуудал тань маш сайн байх болно. Чухал үйл ажиллагаанд оролцохдоо та их догдлох болно. Гэхдээ тэнд байхад тань, хуучны маргаан зөрчилдөөнийхөө учрыг нь олох боломж гарахаас гадна амьдрал болон зүрхэнд тань чухал байр суурь эзэлдэг хэн нэгэнтэй харилцаагаа сайхан болгох болно. Оройг найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх нь тохиромжтой.
Үхэр - (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Эмэгтэй үхрүүд шинэ танилынхаа сэтгэл зүрхийг бүрэн эзэмдэх бололтой. Та бүхий л авьяас чадварыг үзүүлж, өөрийгөө сайн талаас нь харуулж чадна. Харин эрэгтэй үхрүүдийг машинаа хурдтай жолоодохдоо мөн бутлах, хэрчих болон цахилгаан хэрэгслүүдтэй болгоомжтой харьцахыг од эрхэс сануулж байна. Бүх зүйлд тайван хандаж, амьдралын энгийн зүйлсийг мэдэр. Дотнын найз, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн хором бүр гайхалтай дурсамж болж үлдэх болно
Ихэр - (5/21-6/21)
Хайртай хүнтэйгээ харьцахдаа өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй. Зочин хүлээн авах, ойр дотны найзуудтайгаа уулзах нь зөрчилдөөнд хүргэж болзошгүй байна. Оддын байрлал урьдын адил таагүй байна. Биеэ барих ба байдлыг дутуу дүгнэх нь  эмэгтэй ихрүүдийг хамтрагчтайгаа хосон хэрэлдэх, харилцан уур уцаараас өөр зүйл авчрахгүй. Хоосон ярианаас зайлсхий. Эрэгтэйчүүд өөрийн эмэгтэйд анхааралтай байх хэрэгтэй. Харилцаанд асуудал үүсч болно. Амралтын өдрүүдээ хэвшсэн газар, ажил хэргээс хол өнгөрүүл.
Мэлхий - (6/22-7/22)
Мөнгө хуримтлуулах, зорилгодоо хүрэх, өмнө эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой. Өнөөдөр та ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Түүнчлэн маш ашигтай ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Ойр дотны хүний өгсөн зөвлөгөө маш чухал. Онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол танд уйтгартай байх болно. Ийм нөхцөл байдал танд таашаал өгдөг. Гэвч болгоомжтой бай. Үдээс хойш спортын гэмтэл авах магадлалтай. Техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтал. Ялангуяа спортод анхааралтай бай.
Арслан - (7/23-8/22)
Идэвхтэй шаргуу, тэмүүлэлтэй өдөр. Өнөөдөр та найдваргүй нөхцөл байдлыг засч чадна. Одоог хүртэл гар хүрээгүй байгаа засварын ажлаа хийхэд таатай. Танаас сэтгэл санаа, эд материалын ихээхэн хүч шаардагдах боловч та өөрийн зам дээр байгаа олон саад тотгорыг өнөөдөр даван туулж чадна. Томоохон эд зүйл худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
Охин - (8/23-9/22)
Дотоод эрх чөлөөгөө олох өдөр. Таны бусдыг татах чадвар шинэ танилуудтай болгож, шаардлагатай холбоо тогтооход тусална. Шийдэмгий, туйлбартай зан тань эрх мэдэлд буулт хийхэд хүргэнэ. Энэ өдөр бичиг баримт хөөцөлдөх, бүрдүүлэх, үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд тун сайн байна. Найз нөхөдтэйгөө харилцах болон багаар хичээллэхэд ашигтай байна. Хэн нэгнийд зочлохоор явах, аль эсвэл зочид хүлээн авахад таатай сайхан байх болно. Зүүд эсрэгээрээ биелнэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Таныг маш идэвхтэй өдөр хүлээж байна. Олонход нь өөрийн амьдралаа чанарын шинэ түвшинд гаргах сайхан боломж олдоно. Хэрэв энэ өдрийн хандлага биеллээ олбол таныг юу ч зогсоож чадахгүй. Энэ өдөр таны хувьд эв найрамдалтай нөхөрсөг найрсаг байна. Танд хэцүү үед найдах найз нөхөд байгааг санаж яв. Ажил хэрэгтээ шударга ханд. Аливаа зүйлд хүрэхэд дөт зам байнга байдгийг битгий март. Таны худал хуурмаг байдлаас найз нөхөд тань хуваалцаж чадахгүй. Өдрийн хагаст гутрангуй байдал тань эергээр өөрчлөгдөж болно. Зайлшгүй ганцаараа байж алдагдсан эрч хүч, тэнцвэрээ ол.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр ирээдүйд бүтээн байгуулах ажлынхаа эхлэл суурийг тавихад таатай байна. Энэ нь ихэнхдээ эмэгтэй хилэнцүүдэд хамааралтай бөгөөд эрэгтэй хилэнцүүд залхуурахгүй байж өөрт оногдсон ажлаа тайван хий. Таны Аура сул, дотоод сэтгэл санаа гутрангуй байна. Ажил руугаа уймраа байдалтай явах болно. Энэ өдөр гэрээ хэлэлцээр, худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Эрүүл мэнддээ онцгой анхаар.
Нум - (11/22-12/21)
Ажлынхаа төрөл, эсвэл ажлын байраа солиход сайн өдөр. Худалдаа, наймаанд явахад амжилттай. Санхүүгийн асуудлууд түргэн шийдэгдэнэ. Хувь заяаны бэлэглэж байгаа боломжийг ашигла. Албан тушаал ахих асуудал гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Таагүй нөхцөл бүхий гэрээ хэлэлцээрийг эргэн хар. Өнөөдрийн таны хийсэн зүйл маргаашийн алдаа болж болзошгүй тул хийж буй зүйлдээ хянамгай байхыг анхааруулж байна.
Матар - (12/22-1/19)
Хувь заяа таныг шалгах өдөр. Танаас ямар нэгэн зүйл булаан авах, танд хохирол учруулах гэсэн хүмүүс хангалттай олон байна. Таны зорилго бол туршлага хуримтлуулах, шинэ танилуудтай болох, хүрсэн байр сууриа нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр хадгалах явдал юм. Гэхдээ ажил, уулзалтан дээр хэт их ярьж, үйл хөдлөл хангалтгүй байх магад тул хэрэв хэрэгцээтэй бол хариуцлагыг гартаа авахад бэлэн бай. Энэ орой явуулах судалгаа байдлыг ил тод болгоно.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр захирангуй, хор шартай байх магадлалтай. Биеэ барь. Эс тэгвээс амьдралын бүхий л салбарт амьдралаа сайжруулах боломжоо алдах, мөн эргэн тойрныхныхоо хайр хүндэтгэлийг алдах магадлалтай. Үдээс өмнө ажил нь танаас дээд зэргийн хөдөлмөрийн бүтээмж өөрийн сахилга бат ба зохион байгуулалттай байхыг шаардана. Асуудлууд нь гэр оронд чинь ч гэсэн орхихгүй. Эцсийн эцэст ханцуйгаа шамлаж эмхэлж цэгцлэхээр орох нь зөвхөн танд байх алиа хошин зан нь өөрийгөө уур уцаараас авах болно.
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр хүнд сурталтнууд танд төвөг удна. Татварын байгууллагынхантай та хэл амаа ололцоход хүнд байх болно. Албан тушаалаа хортойгоор бүү ашигла. Чирэгдэл бүү учруул. Татвараа хугацаанд нь төл. Өнөөдөр ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Шинэ ажилд орж болно. Гэхдээ асуудал бэрхшээл рүү толгойгоо шумбуулах хэрэггүй.