Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Гүррагчаагийн нэрэмжит “Цамбагарав-2015” уулын өндрийн авиралт, оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн
сумын нутагт болов. Бэлд нь олон үндэстний дуу хангинаж, тоохуу сэвгэр бий бийлж, аймгийн, спорт хороо, сумын удирдлагын энгэрт МҮОХ-ын шагнал гялалзаж, хур дагуулж ирсэн уулчдад нутгийн зон баяртай
байлаа. Тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд ерөнхий дүнгээр “Сутайн бор-1”, “Сутайн бор-2”, “Хайрхан” баг тэргүүлэв. Чөлөөт авирагчдыг гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүлэн оргилд гарав. Монголын уулчдын үндэсний холбооны 60 жилд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Австрали тивийн ноён оргилд, гавьяат тамирчин Б.Гангаамаа, олон улсын хэмжээний мастер Батжаргал, Эрдэнэтогтох нар Америк тивийн ноён оргилд, спортын мастер Н.Сүрэнжав, спортын мастер Г.Жангар нарын уулчид Европ тивийн ноён оргилд тугаа мандуулжээ.