Дуучин С.Жавхлан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эргэсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 423 дугаар ангид хоригдож байгаа юм. Ц.Мөнхбаяр нь 2013 онд Төрийн ордон руу буу агссан орсны улмаас ийнхүү долоон жилийн хорих ялаар шийтгүүлээд ялаа эдэлж буй юм. С.Жавхлан дуучнаас улс төрлүү эрчимтэй орж өнгөрөгч сонгуулиар өөрийн нутгаас нэр дэмшсэн ч амжилтыг эс олсон. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг БНСУ-д эргэсэн юм.