06.23

Топ модель Х.Бадамгэрэл улаан өнгийг хэзээ сонгох талаар зөвлөв

“Андра модель агентлаг”-ийн захирал, топ модель Х.Бадамгэрэл охид, бүсгүйчүүдэд зориулж дотно зөвлөгөө хүргэжээ. Тодруулбал, тэрбээр  "Улаан өнгийг их бадрангуй эрэмгий өнгө гэдэгтэй санал нийлнэ биз дээ. Гэхдээ энэ өнгийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь ажил хэргийн ямар нэг тохиолдлын анхны уулзалтын сэтгэгдлийг эерэг үлдээе гэж бодож байвал улаан өнгө биш цайвар,цагаан оруулгатай өнгөнүүдийг сонгоорой. Харин ажил хэргийнхээ ямар нэг амжилттай хэрэгжсэн зүйлсийг батлахдаа, бас танилдаа өөрийнхөө гал цогтой дэврүүн эрч хүчтэйг илэрхийлэхдээ улаан өнгийг сонгоорой. Мэдээж улаан уруул бардам өөртөө итгэлтэй байгаагийн илрэл” гэжээ. Мөн тэрбээр “Өөрийнхөөрөө бай, өөрийгөө урамшуул, өөртөө хайртай сэтгэл хангалуун бай. Бүх бодсон, зорьсон зүйлүүд нь биелнэ” хэмээн итгэдэг гэсэн шүү.

Г.НАРАН