Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах "Ф..," нэртэй саунд бусдын биеийг үнэлүүлж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгажээ. Тэнд 28 настай эмэгтэй А бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг илрүүлэн харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Энэ сарын эхээр ЭЦГ-аас харьяа дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Фамилий”, “Скай массаж”, “Аle House”, “Evergreen” болон “Их ид” зоогийн газрын доор байрлах саун, массажны газрууд ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлсэн аж.
20 гаруй биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоосон байгаа юм.