06.24

Хуучин циркд гал гарчээ

Өчигдөр шөнө Cүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Дашчойлин хийдийн баруун талд орших Хуучин циркийн байранд гал гарлаа. Уг галыг нийслэлийн Аврах ангийнхан түргэн шуурхай ажилласаны үр дүнд унтраасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр галд хүн өртөөгүй бөгөөд өдөр энэхүү байранд засварын ажлаар гагнуур хийж байсан аж.

Өчигдөр шөнө 22.00 цагийн байдлаар галыг бүрэн унтраагүй байгаа бөгөөд галын дүгнэлт гараагүй байна.