“USB” залгуураар гар утсаа цэнэглэх аюултай Ухаалаг гар утасны шинэ загваруудыг тогтмол худалдан авдаг хэрэглэгчид утасны зай хураагуурын асуудалд санаа зовдоггүй. Харин жил ба түүнээс их хугацаагаар гар утсаа ашигладаг хэрэглэгчдэд “USB” залгуур ашиглахгүй байхыг “AndroidPit” агентлаг зөвлөжээ. “USB” залгуураар гар утасаа цэнэглэхэд цаг хугацаа их зарцуулахаас гадна утасны зай хураагуур цельсийн 40 хэмд хүртэл халж, цэнэг барих хугацааг 65 хувь хүртэл бууруулдаг байна. Учир нь “USB” залгуурын хүчдэл тогтмол өөрчлөгдөж байдаг ба дулаан хэт их ялгаруулдаг ажээ. Ингэснээр гар утасны зай хураагуурын “насыг богиносгодог” ажээ. Иймд тогтмол гүйдэл бүхий зориулалтын цэнэглэгч ашиглавал гар утас цэнэгээ удаан хугацаанд барьдаг юм байна.