Хонь - (3/21-4/19)
Таныг урамшуулж зоригжуулж чадах найзтайгаа уулзахыг бод. Санхүүгийн асуудалдаа үргэлж сайн удирдагч байх хэрэгтэй. Та ойр дотнынхоо хэн нэгнийг баярлуулахаар ямар нэгэн юманд мөнгө зарцуулахыг хүсэж байгаа бол эхлээд юм худалдаж авахад мөнгө тань хангалттай эсэхийг шалгаарай. Биеийн хүчний хүнд ажил бүү хий. Эрүүл мэнд оюун санаагаа сайжруулахад тал дээр анхаарлаа хандуул. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэ.
Үхэр - (4/20-5/20)
Сэтгэл санаа сайхан, тайван амгалан байх нь шинэ романтик харилцааны эхлэл эсвэл хуучин харилцаагаа цаашид тааламжтайгаар үргэлжлүүлэх нэгэн таатай нөхцөл болох болно. Энэ өдөр бие эрхтэнд ямар нэгэн хэмжээгээр хор учруулах зүйлээс хол байхыг хичээ. Ялангуяа согтууруулах ундаа үүнд нэн тэргүүнд хамаарах болно гэдгийг санаарай. Өдрийн хагаст та чухал хүнтэй уулзах бөгөөд түүнээс таатай мэдээ сонсох болно.
Ихэр - (5/21-6/21)
Хайр сэтгэлийн харилцаанд тохиолдох зүйл танд таалагдахгүй байж болно. Ойр дотныхны харьцаа ихэрийхнээс дээд зэргийн зохион байгуулалтыг шаардах болно. Өдрийн эхний хагаст ямар ч ажил хэргийн уулзалт, хайрын болзоог зөвшөөрөхөд хэцүү байх болно. Харилцан ойлголцол огт байхгүй байна, Магадгүй зарчмын асуудлаар халуун маргаан болж мэднэ. Бүх ажил хэргийг өдрийн хоёрдугаар хагас хүртэл хойш нь тавь, учир нь таагүй хандлага ба нөлөө нь намжина. Хайр дурлалын харьцаа ихэрийнхэнд гэнэтийн зардал гаргахад хүргэнэ.
Мэлхий - (6/22-7/22)
Мэдээллийн асуудлаас болж ажил саатна. Таны төлөвлөгөөг өөрчлөх зорилгоор хэн нэгэн хорлохоор оролдоно. Үүргийн худалдаа танд зохихгүй. Бүтэлгүйтэл хүлээж байгаа тул зорилго төлөвлөгөө карьераа бүү соль. Мэргэжлээ дээшлүүл та өөрийн хүчиндээ итгэх итгэлээ алдаж болзошгүй. Ажил хэргийн хүмүүстэй хүнд харилцаанд орох бололтой. Гарцгүй байж мэднэ. Өнөөдрийн болсон явдлыг зүрхэндээ ойрхноор хүлээж авах хэрэггүй. Сэтгэлээр унаж болохгүй.
Арслан - (7/23-8/22)
Нөхцөл байдал гэнэт хүндэрч бүх төлөвлөгөөг тань нурааснаар та бэлтгэлгүй шуудхан хөдөлж эхэлнэ. Таңд бүрэн бууж өгөх тулгалт ирсэн ч гэнэтийн шийдвэр бүү гарга. Буруу алхам бүр тань алдаа маш их саад тотгор учруулна. Арилжаа наймаанд явахгүй байхыг зөвлөе. Шинэ ажил амжилттай байх боловч хөндлөнгийн оролцоо үр дүнд сөрөг нөлөөтэй. Энэ үйл явдал таны дурсамжид удаан хадгалагдана. Өөртөө шинэ үүрэг авах шаардлагагүй.
Охин - (8/23-9/22)
Од эрхсийн таатай байрлал ямар ч ажил хэрэгт амжилт олохыг зааж байна. Эмэгтэй Охины ордынхон хэний ч толгойг эргүүлэх чадвартай байх боловч хэт өндөр шаардлага, наалинхай зан хамтрагчтайгаа цаашид харьцах харьцаагаа үргэлжлүүлэхэд саад болно. Эрэгтэйчүүд үр ашгаа өгөх амралтын тухай бүү март. Гэр бүлийн бага шиг баяр зохион байгуул. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү ич. Хүмүүстэй хэт их харилцах нь сөрөг үр дагаврыг авчирна. Аливаад хүлээх байр сууринаас хандаж, тэсвэр тэвчээртэй бай.
Жинлүүр - (9/23-10/22)
Шударга ёс энэ өдрийн шинж тэмдэг. Та ойр донтныхоо хүмүүстэй нээлттэй байгаарай. Гэрийнхээ тавилгыг шинэчлэх нь танд тааламжтай байна. Амьдралын асуудлаа хамтарч шийд. Хоёр биеэ ойлгох хэрэгтэй. Амьдралын тайван бус хэв маяг, хэт ажлын ачаалал нь амьдралын эрч хүчийг ихэд бууруулна. Зорилгодоо тэмүүлсэн Жинлүүрүүдэд бизнесээ дээшлүүлэх зам гарч ирнэ. Төлөвлөгөө сайн тунгаан бодож төлөвлөөрэй.
Хилэнц - (10/23-11/21)
Мэргэжлийн хүрээнд шинээр эргэлт гарах магадлалтай байна. Энэ нь санхүүгийн салбарт ажилладаг хилэнцүүдэд хамааралтай байх болно. Магадгүй хамтрагчтайгаа хурцадмал маргаан гаргаж болзошгүй тул биеэ барь. Үр дүнд нь тэнэг байдалд орно. Буруугүй байсан ч буруутан болно. Ганцаардал таныг нөмрөн авна. Сэтгэлээр унахгүй байхыг хичээж аль болох байгаль дэлхийтэй харьцах нь чухал. Энэ нь танд хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвших шинэ боломжуудаар цэнэг болон очно.
Нум - (11/22-12/21)
Олон аялал, телефон утасны яриа, танилууд таныг хүлээж байна. Өөртөө хэт итгэлтэй байдал тань жолооны ард эсвэл нийтийн тээврийн хэрэгсэлд таны анхаарлыг сулруулж болзошгүй. Онц шаардлагагүй уулзалт, ярианаас татгалз. Таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хөршүүд, хамаатнуудтайгаа маргалдахаас зайлсхий. Өнөөдөр хүүхэд баярлуулахыг одод танд сануулж байна.
Матар - (12/22-1/19)
Энэ өдрийн хөл үймээн таны цаг завыг хамгийн ихээр үрнэ. Тиймээс романтик адал явдлуудад таны хүч хүрэлцэхгүй нь. Ирээдүйн төлөвлөгөөгөө зохио. Эргэн тойрныхонтойгоо бага шиг муудалцахыг хичээ. Сонгож буй хүнтэйгээ харилцахад битгий бухимд, бас өөртөө татахыг бүү оролд. Гарагийн тохиол матруудыг хэт идэвхтэй бас сандруу болгох тул гэрийн бүх ажлууд, албан ажлуудад шууд орохоос татгалз.
Хумх - (1/20-2/18)
Төлөвлөсөн ажил хэрэг бүтэл муутай байна. Хайрттайгаа гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа хэрүүл хийх, санал зөрөлдөх, магадлал өндөр байна. Өөрийгөө сайшаагдах ба тоогдох хэрэгцээ нь танд олон асуудлуудыг үүсгэнэ. Орчин тойрныхоо улсуудад шаардлагаа илээр илэрхийлэхгүй байхыг хичээ ялангуяа эрс шийдэмгий маягаар хэрүүл ба зөрчилдөөн нь таны тэр хүндийг нэмэхгүй. Аялал жуулчлалд явах, мөн хичээл сурлагад таагүй өдөр.
Загас - (2/19-3/20)
Санхүүгийн шинэ төсөл амжилттай хэрэгжихийг од эрхэс харуулж байна. Зургаан сарын үлдсэн өдрүүдийг ажил хэргийн томилолтоор явж өнгөрөөнө. Төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэх арга замуудаа хамтрагчтайгаа боловсруул. Хэтэрхий идэвх гаргаад хэрэггүй. Таны үйл ажиллагаа нуугдмал байх болно.