06.25

“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний ажилтныг мэргэшүүлэх сургалт” зохион байгуулагдаж байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар хамтран Батсүмбэрийн Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн 90 жилийн ойд зориулан “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний ажилтныг мэргэшүүлэх сургалт”-ыг Дэлхийн банкны санхүүжилттэйгээр 2015 оны зургаадугаар сарын 22-25-нд зохион байгуулж байна.
Асрамжийн  газрын ажил, үйлчилгээг зохион байгуулах, үйлчилгээний чанарт ахиц гаргахад зориулсан гол чухал ажлын байруудад ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ мэдлэг олгох, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж буй уг сургалтанд Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв, орон нутгийн болон хувийн хэвшлийн 11 асрамж, халамж, нөхөн сэргээх төвийн 61 ажилтан албан хаагчид оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.
Уг сургалтын модул 12 үндсэн бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүрт тухайн бүлгийн үндсэн ойлголт асуудлуудыг багтааснаас гадна хичээлээр үзсэн мэдлэгийг бататгах бүлгийн ажлын даалгаврууд болон зарим жишээ, кейс загвараас бүрдэж байгаа юм.
Сургалтын эхний гурван өдөр нь онолын буюу танхимын  мэдлэг олгох, 4 дэх өдөр нь ажлын байран дахь дадлага олгоход чиглэгдэж байна.