Английн хатан хаан II Элизабетын зарлигаар Хамтын нөхөрлөлийн орнуудын нэр нөлөө бүхий залууст олгох “Queen’s Young Lead¬ers Awards” шагналын анхны ёслолыг Букингемийн ордонд зохион байгуулжээ. Энэхүү нэр хүндтэй ёслолд соёл урлаг, спорт, улс төр, нийгмийн салбарт нэр хүндтэй 60 залуу оролцсоноос Дэвид Бекхэм төлөөлж үг хэлсэн байна. Ёслолын дараа тэрбээр хатан хаантай авахуулсан гэрэл зургаа инстаграм хуудастаа нийтэлж “Букингемийн ордонд үг хэлж, хатан хаантай уулзах гайхалтай байлаа. Энэ зургийг миний өвөө, асрагч минь харсан бол хэчнээн их баярлах байсан бол” хэмээн бичжээ.
Х.ЭРДЭНЭ