ҮДБЭЧ-ын уран нугараач, “Монголжингоо” уран нугараачдын холбооны тэргүүн О.Цэцэглэн “Могойн чуулган” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ. Монголд анх удаа болох уран нугаралтын энэхүү тайлан тоглолт ҮДБЭЧ-ын тайзнаа ирэх сарын 4-нд болно. Түүний тоглолтыг ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч, гавьяат жүжигчин А.Даваахүү найруулж байгаа аж. О.Цэцэглэн 2013 онд Ромд болсон “Golden circus” наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.
Б.НОМУУН