Яг арван жилийн тэртээ, 2005 оны зургаадугаар сард нэгэн дээвэр дор амьдардаг ч хэн хэнийхээ ямар ажил эрхэлдгийг мэддэггүй байсан хөлсний алуурчдын тухай өгүүлдэг “Ноён, хатагтай Смит” кино дэлгэцнээ гарсан билээ.
Гол дүрд нь Брэд Питт, Анжелина Жоли нар тоглосон энэ адал явдалт инээдмийн кино жинхэнэ шуугиан тарьсан юм. Бүтээгчид нь хагас тэрбум орчим долларын орлого олсондоо ч биш гэнэ. Харин энэ төсөл шинэ гэр бүл бий болох алхамыг тавьсан билээ.
Кино амжилт олсныг санагалзаад бүтээгч компаниуд нь түүний зохиолоор шинэ реалити шоу хийх бодлоор жигүүрлэжээ. Уг төсөлд гэр бүлийн хосууд оролцох бөгөөд янз бүрийн сорилгуудыг хэрхэн давж чадахаа, нэг нэгнийгээ давхар сорих юм. Энэ шоуны санаа нь тийм ч шинэлэг биш. Уг шоу бусдаас юугаараа ялгарахыг продюссерүүд нь одоогоор зарлахгүй байгаа аж. Мөн хосууд ямар шагналын төлөө тэмцэхийг тодруулсангүй.
Харин хөтлөгчөөр Брэд, Анжелина нар ажиллавал сонирхолтой байх болов уу.