06.25

Нарансолонго Тэмкаг хаяжээ

Эмоцитой Г.Нарансолонго өөр залууд дурлаж нөхрөө хаяжээ. Түүний дурлалт залуугаар тус продакшны жүжигчин Г.Эзэнмөнх тодроод байгна. Учир нь Эмоци продакшныхан “Их хотын залуус” нэртэй инээдмийн кино бүтээж байгаа бөгөөд уг кинонд өвөрмөц нэртэй Г.Эзэнмөнх, Г.Нарансолонго нар дурлалт хосуудын дүрд тоглох гэнэ. Хотын соёл яригдах болсон өнөө цагт тэдний амьдралыг хөгжилтэй байдлаар дүрслэн харуулах киноны зураг авалт саяхан эхэлсэн юм. Дашрамд сонирхуулахад “Их хотын залуус” сериалд хошин урлагийн Шинэ-Үе продакшны жүжигчин Д.Оюунтуул хамтарч ажиллаж байгаа юм. Дуулиант хэргээс үүдэж бие, сэтгэлээрээ хохирсон Туул уран бүтээлдээ эргэн ирж, өмнөхөөсөө илүү сайн ажиллана хэмээн өөртөө амлаад байгаа гэнэ.