06.25

Морьдыг богино зайд уралдуулна

Баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ жил хур бороо багатай байгаа тул Хүй долоо худагт гандуу, зүлэг ногооны гарц муу, тоос шороо ихтэй байгаа аж.

Цаг агаарын энэхүү байдлаас үүдээд энэ жил бүх насны морьдын  уралдааны замыг богиносгохоор шийдсэн гэж Хурдан морины салбар комиссын орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.
 
Хүй долоон худагт хөрс усалгааны машин гарч, усалгааг тогтмол хийж байгаа аж. Гэлээ ч шөнөдөө хүйтэн хонож байгаа нь өвс зүлэгний гарцад нөлөөлж байна гэж Хүй долоо худагт ажиллаж байгаа хүмүүс хэлж байна.