06.25

“Универсиад” наадамд оролцох тамирчдыг гаргаж өгнө

“Универсиад” наадамд Монгол Улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцоно. Баг тамирчдыг үдэн гаргах, төрийн далбааг гардуулах ёслолын ажиллагаа маргааш зургаадугаар сарын 26-ны өдөр 10:30 цагаас МУИС-ийн I байрны "Дугуй зааланд" болно. Энэ удаагийн наадамд Монголын багийн тугчаар жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг оролцох юм. Тус арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан нар оролцох аж.

Н.ЗАЯА