Хотын иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт карт ашиглах үйлчилгээг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх байсан ч зарим автобус стандартын шаардлага хангахгүйгээс болоод ирэх сарын 20 болгож хойшлуулжээ. “Улаанбаатар смарт карт” компани одоогоор автобусны зогсоолд ойр 30 газартай гэрээ байгуулахаар тохироод байгаа гэнэ.
Карт ашиглаад ирэхээр дээр дурьдсан байршлуудад ухаалаг карт борлуулах 500 орчим төв байгуулах аж. Иргэд эдгээр төвүүдээс картыг 3600 төгрөгөөр худалдан авч 500 төгрөгөөс 90 мянган төгрөгөөр цэнэглэн зорчих юм байна. Нийтийн тээврээр зорчихдоо хөнгөлөлт эдэлдэг иргэдэд холбогдох байгууллагуудаар нь дамжуулан картыг нь тараах юм.